Эд нь хэврэг, эзэн нь мөнх байг

Tuesday, July 03, 2007

MS CRM - ийн үндсэн функц


Service: /Үйлчилгээ/
MS CRM 3.0 Программын үйлчигээний модуль нь инженерүүдийг зөв ажил дээр зөв цагт нь хуваарилах, ажлын давхардал үүсгэхгүй, ажлын гүйцэтгэлийг сайжруулахад оршино.
Microsoft Dynamics CRM -ийн ашигласнаар компанийн хувьд дараах давуу талууд бий болно.

1. Ажлын ачааллыг зөв хуваарилана.
2. Ажил гээгдэж, орхигдоно гэсэн асуудал байхгүй болно.
3. Ажлын гүйцэтгэл, чанарт хяналт тавих боложтой болно.
4. Ажлын явцыг харилцагчдад шат бүрт нь мэдэгдэх боломжтой.
5. Өдрийн ажлын бүтээмж эрс нэмэгдэнэ.
6. Ажил төлөвлөлт сайжрах гээд олон давуу талыг бий болгох болгоно.

Манай компаниуд шиг хэрэглэгчээ хаанд өргөмжилчихөөд чихнээсээ хонхоо авч чадахгүй байгаа байгууллагууд нэвтрүүлчихвэл ч:
хэрэглэгчид үйлчилгээний байгуулга ямар байдгыг шинэхэнэ утгаар нь мэдрүүлж талархалын үгээр булуулах юм шиг санагдлаа. Тэгээд ч манайхан шиг ажлыг хойш тавих дуртай хүмүүс-т үнэхээр хэрэгтэй систем юм аа. Мөн хэрэглэгчийн үйлчилгээнд тохирсон санал зөвлөмж, гарын авлагыг автоматаар явуулах боломжтой ухаалаг систем байна.

Monday, June 25, 2007

MS CRM - ийн үндсэн функц


MS CRM - нь
Sales - борлуулалт
Service - Үйлчилгээ
Marketing - Маркетинг гэсэн үндсэн 3 хэсгээс тогтоно. Энэ гурван модуль маш гайхалтай хоорондоо зохицож ажиллана.
Компани болгон дээр тохиолдож байдаг нийтлэг нэг жишээ авч үзье л даа.
Sales: Тухайн компанийн худалдааны төлөөлөгч, захирал нь юм уу хэн нэг нь бизнесийн маш ашигтай сураг сонсчээ. Одоо ч тэр сургийг чулуу болгоно доо. Утасдана, и-мэйл бичинэ, факс явуулна ингэж байж арай гэж эргүүлж аваад хэр хэмжээний ашиг олохоо тооцоож боломжийн үнийн санал явуулна. Үнийн санал ч нэлээн хэд буцана аа үнэтэй байна, жаахан хөнгөлөөч, энэ барааг солино энэ тэр гэж байж арай гэж үнийн саналыг маань зөвшөөрнө. За ингээд бүх юм манайх болж байгаа юм даа. Захиалга бичинэ ээ 500 pc, 100 LCD TV. Одоо ч мөнгөө л авах үлдлээ дээ.
Энэ бүх процесийн эцэст манайд юу үлдэх ёстой вэ?
Cаяын харилцагчийн түүх, хэн сураг сонссон, хэн хэзээ ямар и-мэйл явуулсан, үнийн санал хэдэн удаа өөрчлөгдсан, туайн харилцагч төлбөрөө цаг тухайд нь төлсөн гээд зөндөө мэдээлэл манайд үлдэх ёстой. Дараа нэг цахиур хагална ш дээ

Энэ бүх процесийг Microsoft CRM жинхэнэ утгаар нь хийж байгаа юм даа. Жинхэнэ утгаар нь гэж юу хэлээд байна вэ?
Тухайн харилцагч руу хэдэн удаа хэн гэж хүн и-мэйл явуулсан, утсаар яриж, факс явуулсан эсэх хэрвээ энэ хэлэлцээр бүтэлгүйтсэн бол ямар шалтгаанаас болсон, хэний буруутай үйл ажиллагаа ийм үр дүнд хүрэв, энэ бүгдийг манай CRM систем яг таг бүргэж хоцорно доо үнэхээр гайхалтай байгаа биз. Бас болоогүй түүн дээрээ дүн шинжилгээ хийнэ.

Monday, February 12, 2007

Microsoft Dynamic CRM 3.0 - ийг үнэлэхүй

MS CRM буюу Хэрэглэгчтэй харицах менежмент / Microsoft's customer relationship management/ - програм нь Мicrosoft - ийн Business Solution ны - томоохон төлөөлөгчийн нэг билээ. Иймээс ч Microsoft 2006 онд MSCRM - ийн 3.0 гэсэн хувилбарыг гаргаад бусад CRM - програмуудыг зах зээлээс бараг арчсан гэж хэлж болно. MS CRM 3.0 хувилбар нь үнэхээр бизнесийн бүх салбарынхны сонирхолыг татаж байна. Гадаадын компаниудууд CRM программыг нэвтрүүлж бизнесийн үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж байгаагаараа зиндаархдаг, бараг л нэр төрийн хэрэг болсын байх оо.
MSCRM - программыг ашиглаж туршиж үзэхэд нэг хүндрэлтэй тал нь боломжийн хүчин чадалтай Server, мөн нэмэлт тохируулгууд нэлээн байдаг учир хэрэглэгчид хүндрэлтэй байсан. Харин Microsoft CRM 3.0 програмаа Online орчинд турших боломжийг олгож байна. Энэ бол маш том боломж ямар нэгэн download, install хийх шаардлагагүй.