Эд нь хэврэг, эзэн нь мөнх байг

Monday, June 25, 2007

MS CRM - ийн үндсэн функц


MS CRM - нь
Sales - борлуулалт
Service - Үйлчилгээ
Marketing - Маркетинг гэсэн үндсэн 3 хэсгээс тогтоно. Энэ гурван модуль маш гайхалтай хоорондоо зохицож ажиллана.
Компани болгон дээр тохиолдож байдаг нийтлэг нэг жишээ авч үзье л даа.
Sales: Тухайн компанийн худалдааны төлөөлөгч, захирал нь юм уу хэн нэг нь бизнесийн маш ашигтай сураг сонсчээ. Одоо ч тэр сургийг чулуу болгоно доо. Утасдана, и-мэйл бичинэ, факс явуулна ингэж байж арай гэж эргүүлж аваад хэр хэмжээний ашиг олохоо тооцоож боломжийн үнийн санал явуулна. Үнийн санал ч нэлээн хэд буцана аа үнэтэй байна, жаахан хөнгөлөөч, энэ барааг солино энэ тэр гэж байж арай гэж үнийн саналыг маань зөвшөөрнө. За ингээд бүх юм манайх болж байгаа юм даа. Захиалга бичинэ ээ 500 pc, 100 LCD TV. Одоо ч мөнгөө л авах үлдлээ дээ.
Энэ бүх процесийн эцэст манайд юу үлдэх ёстой вэ?
Cаяын харилцагчийн түүх, хэн сураг сонссон, хэн хэзээ ямар и-мэйл явуулсан, үнийн санал хэдэн удаа өөрчлөгдсан, туайн харилцагч төлбөрөө цаг тухайд нь төлсөн гээд зөндөө мэдээлэл манайд үлдэх ёстой. Дараа нэг цахиур хагална ш дээ

Энэ бүх процесийг Microsoft CRM жинхэнэ утгаар нь хийж байгаа юм даа. Жинхэнэ утгаар нь гэж юу хэлээд байна вэ?
Тухайн харилцагч руу хэдэн удаа хэн гэж хүн и-мэйл явуулсан, утсаар яриж, факс явуулсан эсэх хэрвээ энэ хэлэлцээр бүтэлгүйтсэн бол ямар шалтгаанаас болсон, хэний буруутай үйл ажиллагаа ийм үр дүнд хүрэв, энэ бүгдийг манай CRM систем яг таг бүргэж хоцорно доо үнэхээр гайхалтай байгаа биз. Бас болоогүй түүн дээрээ дүн шинжилгээ хийнэ.